Зураг болон хурууны хээ

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Цагаачлалын бус виз мэдүүлэхийн тулд DS-160 визний маягтыг бөглөхдөө дижитал зураг оруулах ёстой . Мөн АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст ярилцлаганд орохдоо нэг хувь зураг авчрах ёстой. Түүнчлэн АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст ярилцлаганд орохоор ирэхэд хурууны хээг тань авна.

Хурууны хээ авах

АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс визний ярилцлага авахдаа виз мэдүүлэгчдийн хурууны хээг авдаг. Виз мэдүүлэх үеэр бэх хэрэглэдэггүй дижитал аргаар хурууны хээг түргэн авна. Зарим виз мэдүүлэгчдийн хурууны хээг авах шаардлагагүй бөгөөд үүнд:

  • Засгийн газрын/төрийн албан хэргээр зорчигчид
  • 14 наснаас доош болон 79 наснаас дээш насны виз мэдүүлэгчид

Дижитал зурганд тавигдах шаардлага

Таны визний зураг хэмжээ, дүрсийн хувьд тодорхой шаардлага хангах ёстой. Шаардлага хангаагүй зурагнаас шалтгаалж таны виз мэдүүлэх үйл явц удааширч болзошгүй юм. DS-160 маягтанд хавсаргасан таны зураг доор үзүүлсэн зааврын шаардлагыг хангасан байх ёстой:

Толгойн хэмжээ
Таны толгойн өндрийн хэмжээ нь толгойн оройноос үсийг оруулаад эрүүг хүртэл зургийн нийт өндрийн 50% - 70%-ийг эзлэх ёстой. Таны нүдний өндрийн хэмжээ нь зургийн доод өнцгөөс нүдний түвшин хүртэл зургийн нийт өндрийн 55% - 70% буюу ойролцоогоор 2/3-ыг эзлэх ёстой.

Зургийн хэмжээ
Таны зураг 5cм x 5cм харьцаатай дөрвөлжин хэлбэртэй байх ёстой бөгөөд энэ нь зургийн өндөр өргөн хоёр адил байна гэсэн үг юм. Зургийн доод хэмжээс нь 600 пиксель x 600 пиксель байх ёстой (өндөр x өргөн). Зургийн дүрсний нягтралын дээд хэмжээс нь 1200 пиксель x 1200 пиксель (өндөр x өргөн) байх.

Оновчтой зураг авахуулах 7 алхам

    Толгойн чиглэл
    Толгойн чиглэл визний зураг авахуулахад чухал байдаг. Зурагны хүрээн дотор таны нүүр бүтэн харагдаж байх ёстой. Зураг авахуулахдаа камер луу эгц харж, нүдээ аниагүй байх.

    Бүтэн авахуул
    Зурган дотор таны толгой бүтнээр үснээс эрүү хүртэл орох ёстой. Сайн зурганд таны толгойны өндрийн хэмжээ 1-1-3/8 инч (25 - 35мм), буюу нийт зурагны 50%-70%-ийг эзлэх ёстой бөгөөд жишээ үзүүлье:

    Төвд байрлуулах
    Толгой зурагны төвд байрлах ёстой.

    Нүдээ нээ
    Та нүдээ аниагүй байх ёстой. Таны нүдний байрлал зурагны дээд хэсэгийн 2/3 буюу доод өнцгөөс 1-1/8 инчээс 1-3/8 инч (28 мм ба 35 мм) - ойролцоогоор 60% - түвшинд байх ёстой.

    Арын фон
    Таны зурагны арын фон нь хоосон цагаан эсвэл цайвар байх ёстой. Чанартай зураг авахуулахын тулд цагаан эсвэл цайвар арын фоны урд суух хэрэгтэй.

    Сүүдэргүй авахуул
    Таны нүүрэнд болон арын фонд бүрэн гэрэл туссан байх ба ямар нэгэн сүүдэр тусаагүй байхаар суух ёстой.

    Тайван энгийн харагдах
    Зураг авахуулахдаа дор үзүүлсэн байдлаар тайван, энгийн харагдах ёстой.

Нэмэлт мэдээлэл

Визний зурганд тавигдах шаардлагын талаар нэмэлт мэдээллийг Төрийн Департаментын вэб хуудаснаас үзнэ үү.

Төрийн Департаментын вэб хуудсанд зургийн талаар тавигдсан Түгээмэл асуултууд энд байгаа.