Грүпп ярилцлагын цаг товлох зааварчилгаа

Энэ хуудсан дээр:

Ерөнхий агуулга

Баяр хүргэе! АНУ-ын Элчин Сайдын Яамнаас группын ярилцлагын цагийн хүсэлтийг тань зөвшөөрсөн байна.

Анхаарна уу:
Энэ мэдээлэл нь ярилцлагын цагаа онлайнаар товлоход тань тус болно. Аливаа алдаа гаргахгүйн тулд анхааралтай уншиж танилцана уу.

  1. Танай группын ярилцлагын цагаа товлох хугацаа хязгаартай болно. Танд явуулсан цахим захианаас группын ярилцлага товлох сүүлийн хугацаагаа шалгана уу. Хэрэв таны группын цагаа товлох хугацаа дууссан бол бүх зүйлээ дахин шинээр эхлүүлэх хэрэгтэй болно.
  2. Группын ахлагч нь зөвхөн группын ярилцлагын цагаа товлох үүрэгтэй ба харин виз мэдүүлэгчид нь өөрийн DS-160 өргөдлийн маягтыг бөглөнө.
  3. Манай үйлчилгээний төв нь группын ярилцлагын цаг товлож өгөх боломжгүй, гэхдээ таны асуултанд хариулах болно. Хуудасны төгсгөлд манай лавлах төвийн утасны дугаар болон цахим шуудангийн хаяг байгаа.

Хэрхэн виз мэдүүлэх


1-р Алхам

Группын ахлагч нь өөрийн мэдээллийг http://www.ustraveldocs.com цахим хуудсаар орж бүртгүүлнэ. Танд группын гишүүн тус бүрийн дараах мэдээллүүд бэлэн байх шаардлагатай:

  1. Виз мэдүүлэгчийн гадаад паспорт
  2. Визийн хураамж төлсөн баримт
  3. DS-160 маягтын 10-н орон бүхий баркодны дугаар.