УЛААНБААТАР ДАXЬ АНУ-ЫН ЭСЯ НЬ БУСАД УЛС ОРНЫ КОНСУЛ БОЛОН ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУДААС ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЧААЛЛЫН УЛМААС ЦАГААЧЛАЛЫН ВИЗИЙН ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖГҮЙ БӨГӨӨД ХЭЗЭЭНЭЭС ӨРГӨДӨЛ АВАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА.

ГЭСЭН ХЭДИЙ Ч ТА МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУГАА БОЛ ULAANBAATARIV@STATE.GOV ЦАХИМ ХАЯГААР ИМЭЙЛ ИЛГЭЭНЭ ҮҮ. ЭСЯ ТАНЫ ХҮСЭЛТИЙГ НЯГТАЛЖ ШАЛГАСНЫ ДАРАА ХАРИУ ИМЭЙЛЭЭР АЛЬ БОЛОХ ХУРДАН ХОЛБОГДОХ БОЛНО.



2021 оны 12 сарын 20-ноос эхлэн визээ шинэчлэх хүсэлтэй цагаачлалын бус виз мэдүүлэгчид Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-нд биечлэн ярилцлагад оролгүй виз мэдүүлэх боломжтой боллоо. Виз мэдүүлэгчид https://ustraveldocs.com/mn/mn-niv-visarenew.asp цахим хуудас дээр дурьдсан шаардлагыг хангасан байх хэрэгтэй.


6-р сарын 12-ны Ням гарагийн 12:01 (EDT) цагаас эхлэн гадаадын улс орноос АНУ-руу чиглэх бүх агаарын тээврийн болон бусад агаарын хөлгийн зорчигчдоос COVID-19 өвчний шинжилгээний сөрөг хариу эсвэл COVID-19 өвчнөөс эдгэрсэн тухай баримт бичиг үзүүлэхийг шаардсан тушаалаа Өвчний хяналт болон урьдчилан сэргийлэх төв (CDC) цуцаллаа. Анхааруулахад, АНУ-ын иргэн бус цагаачлалын бус зорчигчид АНУ-руу нэвтрэн ороход вакцин хийлгэсэн тухай нотлох баримт шаардсан CDC-ийн тушаал хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Агаарын зорчигчдод зориулсан COVID-19 вакцинжуулалтад тавигдах шаардлагыг үзнэ үү.


2022 оны 10-р сарын 1-ний өдөр ба түүнээс хойш хийгдсэн цагаачлалын бус виз мэдүүлгийн хураамжийн (буюу MRV хураамж) төлбөр нь тухайн баримт олгосон өдрөөс хойш 365 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Энэхүү 365 хоногийн хугацаанд виз мэдүүлэгч нь ярилцлагын цагаа товлох эсвэл ярилцлагаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстойг анхаарна уу. Ярилцлага энэхүү 365 хоногийн хугацаанд явагдах ёстой гэсэн заалт байхгүй. 2022 оны 10-р сарын 1-ээс өмнө MRV хураамжийг төлсөн бүх баримтыг 2023 оны 9-р сарын 30 хүртэл сунгасан бөгөөд энэ өдрийг хүртэл хүчинтэй хэвээр байна.


Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтэс оюутны (F-1/M-1), солилцооны зорчигчийн (J-1) болон өргөдөл дээр тулгуурласан ажлын ангиллын цагаачлалын бус визийн үйлчилгээ үзүүлж байна. Консулын хэлтэс визийн ердийн үйлчилгээг урьдчилсан байдлаар 2022 оны 1 дүгээр сараас эхэлж бизнес/жуулчны (B1/B2) ангиллын цагийг нээсэн бөгөөд цаашид ажиллах хүчин чадлаасаа хамаарч нэмэлт цаг нээхээр төлөвлөж байна. Визийн цагаа товлосон виз мэдүүлэгчид нэмэлт цаг гарвал ярилцлагын цагаа наашлуулж болох боловч цагийг зөвхөн 2 удаа л сольж болохыг анхаарна уу. Виз мэдүүлэгчид ярилцлага хүлээх хугацаа болон ярилцлага товлох холбоосоор нэвтрэн мэдээлэл авах боломжтой. КОВИД-19 өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор ярилцлагын тов цуцлагдах эсвэл өөрчлөгдөх магадлалтай.

Хэрэв та АНУ руу яаралтай зорчих шалтгаантай бол яаралтай цаг товлох шалгууртай танилцаж, таны зорчих шалтгаан тавигдах шаардлагад нийцсэн тохиолдолд хүсэлтээ илгээх боломжтой.


Mount Rushmore, South Dakota

АНУ-ын визийн мэдээллийн үйлчилгээ авна уу. АНУ руу зорчих визийн талаарх мэдээллийн мэдээллийн санд тавтай морилно уу. Энэ вебсайтаас та АНУ руу зорчих цагаачлалын болон цагаачлалын бус визүүд тэдгээрийн шалгууруудын талаарх мэдээллийг олж авна. Түүнчлэн визийн мэдүүлгийн хураамж хэрхэн төлөх, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд мэдүүлэх визийн ярилцлагын цаг хэрхэн товлох талаар мэдэж авна.

Энэ бол Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны визийн мэдээллийн албан ёсны вебсайт.