Нууцлалын Бодлого

Энэхүү хуудас дээр:

Вэбсайтыг хэрхэн ашиглах тухай чухал мэдээлэл

Та манай цахим хуудсаар зочлох үед бид таны хувийн мэдээллийг (PII) таны зөвшөөрөлгүйгээр цуглуулдаггүй болно. Та өөрийн сайн дурын үндсэн дээр манай цахим хуудсаар дамжуулан хувийн мэдээллээ оруулах эсэхээ шийдэх ба хэрэв оруулсан тохиолдолд та өөрийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн болно. Тодорхой мэдээлэл оруулахгүй байх нь таны визийн мэдүүлэг боловсруулах боломжгүй нөхцөл байдалд хүргэж болзошгүй.

Хэрэв та Төрийн Департаментын цахим хуудсанд өөрийн хувийн мэдээллээ оруулах, цахим маягт бөглөх эсвэл бидэнд цахим шуудан илгээсэн тохиолдолд таны илгээсэн мэдээллийг визийн мэдүүлгийн үйл явцад тусгах, таны захидалд хариу илгээх зэргээр ашиглах болно. Мөн та манай цахим хуудсанд хандахдаа юу хийж байгаагаас шалтгаалан бид танаас авч болох мэдээлэл өөр өөр байна.

Виз мэдүүлэгчийн хувьд бид танд ямар нэг үйлчилгээ үзүүлэхгүй, харин АНУ-ын Төрийн Департаменттай байгуулсан гэрээний дагуу боловсруулалт хийж байгааг анхаарна уу.

Бид таны интернетэд нэвтрэх домэйн нэр (.com, .edu гэх мэт); манай цахим хуудсанд нэвтэрсэн огноо, цаг; мөн таны манай цахим хуудсанд хандсан цахим хуудасны интернет хаяг (хайлтын систем эсвэл лавлах хуудас гэх мэт) мэдээллийг автоматаар цуглуулж хадгалдаг. Бид дээрх мэдээллийг манай цахим хуудасны өөр өөр хэсэгт хандсан хүмүүсийн тоог гаргах, мөн өөрсдийн цахим хуудсанд сайжруулалт хийх зорилгоор цуглуулдаг билээ.

Мөн бид Google Analytics-ийг ашиглан хүн ам зүйн мэдээлэл гаргадаг ба энэ нь хувь хүнийг илчлэх боломжгүй байдаг. Хүн ам зүйн мэдээлэлд хүйс, нас, сонирхол мөн бусад зүйлс багтаж болно.

Бид хүн ам зүйн мэдээллийг олон төрлөөр ашигладаг. Жишээлбэл, бид цахим хуудасны урсгалд дүн шинжилгээ хийх, цахим хуудсанд хандагчийг ойлгох болон тэдний ямар мэдээлэлд илүү анхаарал хандуулж буйг мэдэж улмаар үйлчилгээгээ сайжруулахад ашиглаж болно. Бид эдгээр өгөгдлийг зөвхөн Google Analytics-с шууд өгсөн нэгдсэн хэлбэрээр ашигладаг. Бидний цуглуулж буй мэдээлэл урт хугацаанд хадгаладдаг ба бид мэдээллээ бусад гуравдагч этгээдэд задруулахгүй.

Хэрэв та ямар нэг цахим хуудсанд зочлох үедээ Google-н Google Analytics болон холбогдох үйлчилгээнүүдийг мэдээлэл цуглуулахаас сэргийлэхийг хүсвэл эндээс татгалзах хэрэгслийг суулгаж болно.

Хэрэв та бидэнд цахим шуудан илгээх бол

Та бидэнд сэтгэгдэл эсвэл асуулт бүхий цахим шуудан илгээхдээ хувийн мэдээллээ өгөхийг сонгож болно. Бид өгсөн мэдээллийг үйлчилгээгээ сайжруулах эсвэл таны хүсэлтэд хариу өгөх зорилгоор ашиглаж болно.

Зарим тохиолдолд, бид таны асуудлыг шийдвэрлэх зорилгоор таны илгээсэн цахим шууданг АНУ-ын засгийн газрын бусад агентлагууд руу дамжуулдаг. Хууль сахиулах эрх бүхий мөрдөн байцаалтаас бусад тохиолдолд бид таны цахим шууданг бусад гадны байгууллагатай хуваалцахгүй.

Гуравдагч этгээдийн цахим хуудаснууд болон программууд

Бид олон улсын хэрэглэгчидтэй харилцах, дэлхий даяар олон нийтийн дипломат үйл ажиллагаанд оролцох зорилгоор нийгмийн сүлжээ болон бусад гуравдагч этгээдийн цахим хуудаснуудтай холбогддог. Нийгмийн сүлжээний цахим хуудаснууд нь ЭСЯ-ны үйл ажиллагааг сурталчлах, олон нийттэй харилцахад ашиглагддаг.

Мөн бид цахим хуудсаа хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй байлгах үүднээс хандагчийн тоог хэмжиж, вэб аналитик технологийг ашигладаг. Зарим тохиолдолд гуравдагч этгээдийн программ нь бүртгэл үүсгэх зорилгоор таны цахим шуудангийн хаяг, хэрэглэгчийн нэр, нууц үг, газарзүйн байршлыг хүсч болно. Бид гуравдагч этгээдийн цахим хуудсыг хувийн мэдээлэл авах, цуглуулах зорилгоор ашигладаггүй. Бид гуравдагч этгээдийн цахим хуудаснаас цуглуулсан хувийн мэдээллийг хадгалдаггүй бөгөөд хууль сахиулах зорилгоор эсвэл хуульд заагаагүй бол Төрийн Департаментаас бусад байгууллагад задруулах, худалдах, шилжүүлэхгүй.

Бид санамсаргүй байдлаар сонгогдсон зочидоос санал, сэтгэгдлийг цуглуулахын тулд олон төрлийн цахим судалгааг авч болно. Төрийн Департамент нь манай цахим хуудсанд зочилсон хүмүүсийн сэтгэл ханамжийн талаарх санал хүсэлт, мэдээлэл авахын тулд Америкийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индексийн (ACSI) ForeSee цахим судалгааг ашигладаг. Энэхүү судалгаа нь таны хувийн мэдээллийг цуглуулдаггүй. Санамсаргүй түүврээр сонгогдсон хандагчдад тус судалгааг бөглөх хүсэлт гарч ирэх ба ЭСЯ-ны бүх цахим хуудсууд судалгаа явуулдаггүй. Та судалгаанд хамрагдахаас татгалзсан ч манай цахим хуудасны мэдээлэл, эх сурвалжид хандах боломжтой хэвээр байх болно. Судалгааны тайланг зөвхөн цахим хуудас хариуцсан менежерүүд болон үүргээ биелүүлэхийн тулд энэ мэдээллийг шаарддаг бусад томилсон ажилтнууд авах боломжтой. Бид тодорхой зорилгоор бусад тодорхой хугацаатай судалгааг ашиглаж болох бөгөөд тэдгээрийг нийтлэх үед нь тайлбарлах болно.

Хянах, тохируулах зорилгоор цуглуулсан мэдээлэл (күүки)

Күүки нь таныг манай цахим хуудастай холбогдсон үед таны талаарх тодорхой мэдээллийг санахын тулд цахим хуудас таны компьютерт шилжүүлдэг жижиг текст файл юм. Таны компьютер күүки доторх мэдээллийг зөвхөн түүнийг өгсөн цахим хуудастай хуваалцах бөгөөд өөр ямар ч цахим хуудас хүсэлт гаргах боломжгүй. Хоёр төрлийн күүки байна:

  • Идэвхитэй үеийн: Энэ төрлийн күүки таны цахим хөтөч нээлттэй үед л үргэлжилнэ. Таныг хөтчөө хаасны дараа күүки устгагдана. Цахим хуудсууд күүкийгээр дамжуулан илүү сайн удирдах, эсвэл цахим хуудастай харилцах өөрийн тохиргоог өөрчлөх зэрэг техникийн зорилгоор ашиглаж болно.
  • Байнгын: Байнгын күүки нь тухайн сайтад шинээр орсон эсвэл буцаж ирж буй хэрэглэгчдийг тодорхойлох, мөн давтан зочилсон хүмүүст ForeSee сэтгэл ханамжийн судалгаанд хамрагдах давтагдах урилгыг хаахын тулд хэрэглэгчийн төхөөрөмж дээр хадгалагддаг.

Хэрэв та төхөөрөмж дээрээ идэвхитэй үеийн эсвэл байнгын күүки хадгалахыг хүсэхгүй байгаа бол хөтөч дээрээ күүкиг унтрааж болно. Күүкиг унтрааснаар та манай цахим хуудас дээрх бүх мэдээлэл, нөөцөд хандах эрхтэй хэвээр байх болно. Гэсэн хэдий ч күүкиг унтраах нь олон хэрэгцээтэй цахим хуудсанд нэвтрэх боломжгүй болгодог. Хөтөчдөө күүкиг идэвхгүй болгосноор таны зочилдог бусад бүх вэб сайтын күүки ашиглалтад нөлөөлнө гэдгийг анхаарна уу.

Гадаад цахим хуудсуудын холбоосууд

Манай цахим хуудас нь АНУ-ын бусад агентлагууд, элчин сайдын яамд, олон талт байгууллага, АНУ болон бусад улс орнуудын хувийн байгууллагуудын олон холбоос байдаг. Та өөр цахим хуудсуудын холбоосыг дагавал манай цахим хуудаснаас гарах бөгөөд гадны цахим хуудсуудын нууцлалын бодлогод захирагдах болно.

Бид үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөхийн тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг хэдий ч бид ямар ч алдаа гарахгүй гэдэгт баталгаа өгч чадахгүй. Энэхүү цахим хуудсанд байгаа баримт бичиг, мэдээллийг Төрийн Департамент, түүний ажилтан, гэрээлэгч нарын аль нь ч энэ вэб сайтаас авах боломжтой баримт бичгүүд ба тэдгээрийг арилжих, тодорхой зорилгод нийцэх гэх мэт ил болон далд баталгаа өгөхгүй. Мөн Төрийн Департамент энд задруулсан аливаа мэдээлэл, бүтээгдэхүүн, үйл явцын үнэн зөв, бүрэн бүтэн байдал, ашиг тустай байдлын төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй бөгөөд ийм мэдээлэл, бүтээгдэхүүн, үйл явцыг ашиглах нь хувийн өмчийн эрхийг зөрчихгүй гэдгийг илэрхийлэхгүй.

Цахим хуудсын аюулгүй байдлыг хангах, энэ үйлчилгээг бүх хэрэглэгчид ашиглах боломжтой байлгахын тулд Төрийн Департамент мэдээлэл байршуулах, өөрчлөх, эсвэл өөр хэлбэрээр хохирол учруулах зөвшөөрөлгүй оролдлогыг илрүүлэхийн тулд сүлжээний урсгалыг хянах программм хангамжийг ашигладаг. Энэ үйлчилгээнд зөвшөөрөлгүй мэдээлэл байршуулах, мэдээллийг өөрчлөх оролдлого хийхийг хатуу хориглодог бөгөөд 1986 оны Компьютерийн залилан, урвуулан ашиглах тухай хуулийн дагуу шийтгэгдэх болно.

Мэдээллийг хууль сахиулах эрх бүхий мөрдөн байцаалтад ашиглаж болно. Дээрх зорилгоос бусад тохиолдолд хувь хүн болон тэдний мэдээллийг тодорхойлох оролдлого хийгдээгүй болно. 1986 оны Компьютерийн залилан, урвуулан ашиглах тухай хууль, АНУ-ын хуулийн 18 зүйлийн 1001 ба 1030 хэсэгийн дагуу цахим хуудас дээр мэдээлэл байршуулах эсвэл мэдээллийг өөрчлөх зөвшөөрөлгүй оролдлого хийхийг хатуу хориглоно.