221(g)-ийн дагуу бичиг баримт нэмж өгөх
Энэ хуудсан дээр:Ерөнхий агуулга
АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс таны визийн мэдүүлэгтэй холбоотой нэмэлт бичиг баримт, мэдээлэл бүрдүүлж өгөхийг хүссэн 221(g) захиа өгнө. Тэдгээр бичиг баримтыг та бүрдүүлж өгтөл АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс таны визийн шийдвэрийг түр хойшлуулна.
221(g) захианд шаардсан бүх бичиг баримт, мэдээллийг АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст 221(g) захиаг авсан өдрөөс хойш нэг жилийн дотор бүрдүүлж өгөх ёстой. Шаардлагатай мэдээллийг нэг жилийн дотор бүрдүүлж өгөөгүй тохиолдолд таны визийн мэдүүлэг шууд хаагдана. Энэ тохиолдолд та визийн мэдүүлгээ үргэлжлүүлэхийн тулд холбогдох бүх хураамжийг төлж шинээр виз мэдүүлэх ёстой.
221(g) бичиг баримтыг хэрхэн мэдүүлэх
-
1-р алхам
Хэрэв танаас нэмэлт мэдээлэл шаардвал тэдгээрийг бүрдүүлж АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст авчирч өгөхийг Консул ярилцлагын үеэр танд мэдэгдэж захиа өгөх болно.
2-р алхамТа нэмэлтээр өгөх бичиг баримтуудаа 221(g) захианы хамт АНУ-ын Элчин Сайдын яам/Консулын хэлтэст ажлын өдөр Даваагаас Баасан гаригт 13:30 цагт авчирна уу. 221(g) захиа авснаас хойш бичиг баримт өгөх сүүлийн хугацаа нэг жил байна.
3-р алхамАНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэс бичиг баримт, паспортаа хэзээ авч болох тухай танд мэдэгдэнэ. Виз зөвшөөрөгдсөн бол таны паспорт дээр виз дарагдсан байна. Түүнчлэн танд шинээр 221(g) захиа өгч болно.