DS-260 Мэдээлэл

ТУС ХУУДСАНД:

Ерөнхий агуулга

Дараах виз мэдүүлэгчид цагаачлалын визийн цахим мэдүүлэг DS-260 маягтыг бөглөсөн байх шаардлагатай.

  • АНУ-ын иргэний гэр бүлийн гишүүн эсвэл Хууль ёсны байнгын оршин суугч
  • Ажиллах эсвэл хөрөнгө оруулагч төрлийн виз мэдүүлэгч
  • АНУ руу буцаж байгаа байнгын оршин суугч (SB-1)
  • Олон үндэстний виз (ногоон картын хөтөлбөр)-ийн ялагч

Виз мэдүүлж байгаа том хүн болон хүүхэд тус бүр DS-260 маягтыг бөглөсөн байна. Тус маягтыг цахимаар бүрэн гүйцэд бөглөж баталгаажуулсан хуудсыг хэвлэн, ярилцлага товлосон өдөр авч ирнэ. Гараар болон шивсэн маягтыг хүлээж авахгүй.

DS-260 маягтыг цахимаар баталгаажуулж илгээснээр та бүх мэдээллийг үнэн зөв болохыг гэрчилж байгаа юм. Аливаа буруу болон алдаатай мэдээлэл нь таныг АНУ-д нэвтрэх эрхгүй болгож болзошгүй учраас бөглөсөн хариултаа дахин хянаж, асуултанд бүрэн гүйцэд хариулсан эсэхээ шалгана уу.

Санамж: Маягт бөглөх дэлгэрэнгүй заавар авахыг хүсвэл https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/forms/online-immigrant-visa-forms/ds-260-faqs.html цахим хуудсаар зочлоно уу. Бид маягттай холбоотой асуулт болон заавар зөвлөгөө өгөх боломжгүй болно.

DS-260 цахим маягттай холбоотой түгээмэл асуултууд

  1. Цахимаар тус маягтыг бөглөхийн тулд юу шаардлагатай вэ?
  2. DS-260 маягтыг хаанаас олох вэ?
  3. Өөрийн эх хэлээр бөглөж болох уу?
  4. DS-260 маягтын бүх хэсгийг заавал бөглөх шаардлагатай юу?
  5. Бөглөж байх явц дунд завсарлага авч болох уу?
  6. Өмнөх хадгалсан DS-260 маягт руу яаж буцаж орох вэ?
  7. Ярилцлаганд ирэхдээ маягтаа бүтнээр нь авч ирэх шаардлагатай юу эсвэл зөвхөн баталгаажуулсан хуудсыг авч ирэх үү?
  8. Манайх гэр бүлээрээ виз мэдүүлж байгаа юм. Дундаа нэг гэр бүлийн маягт бөглөж болох уу?
  9. Консулын хэлтэс миний маягтыг алдаатай эсвэл гүйцэд бус учраас буцаасан. Энэ нь юу гэсэн утгатай вэ? Би одоо яах ёстой вэ?

A.1 Цахимаар тус маягтыг бөглөхийн тулд юу шаардлагатай вэ?

Үүнд:

  • Интернеттэй холбогдсон байх
  • Визийн Үндэсний Төв (ВҮТ)-өөс олгосон таны өргөдлийн дугаар (ВҮТ-өөс ирсэн мэдэгдлээс шалгана уу)
  • Таны нэхэмжлэхийн дугаар ( ВҮТ-өөс ирсэн мэдэгдлээс шалгана уу)

Санамж: Нэхэмжлэхийн дугааргүй өргөдлийн хувьд виз мэдүүлэгчийн төрсөн он сар өдрийг дараах форматын дагуу YYYYMMDD нэхэмжлэлийн дугаарын оронд оруулна уу.

дээд хэсэгрүү буцах



A.2 DS-260 маягтыг хаанаас олох вэ?

DS-260 маягтыг Консулын цахим мэдүүлгийн төв (КЦМТ)-ийн цахим хуудас руу нэвтрэн, ImmigrantVisas.state.gov холбоосоор ороод “Визийн мэдүүлэг болон иргэний бичиг баримт илгээх” хэсгээс олох боломжтой. Эсвэл виз мэдүүлж байгаа тухайн улсын АНУ-ын ЭСЯамны цахим хуудаснаас авч болно.

дээд хэсэгрүү буцах



A.3 Өөрийн эх хэлээр бөглөж болох уу?

Үгүй. Тусгайлан өгөгдсөн хариултаас бусад бүх хариулт англи хэл дээр англи хэлний тэмдэгтийг ашигласан байх ёстой. Англи хэлнээс өөр хэлээр бөглөсөн тохиолдолд маягтыг татгалзах бөгөөд та дахин КЦМТ-рүү нэвтэрч маягтыг англи хэл дээр бөглөх шаардлагатай болно.

дээд хэсэгрүү буцах



A.4 DS-260 маягтын бүх хэсгийг заавал бөглөх шаардлагатай юу?

DS-260 маягтын дийлэнх хэсгийг заавал бөглөх шаардлагатай ба “Заавал биш” гэсэн тэмдэглэгээтэй хэсгээс бусад бүх хэсгийг бөглөнө. Зарим хэсэгт “Хамааралгүй” гэсэн сонголт байх бөгөөд тухайн хэсгийн асуулт таньд хамааралгүй бол энэ сонголтыг сонгож болно. Эдгээрээс бусад бүх асуултанд хариулна. Дутуу бөглөсөн маягт илгээгдэхгүй алдаа заах бөгөөд бөглөөгүй үлдсэн хэсгийг гүйцэд бөглөж дуусгасны дараа цааш үргэлжлүүлэх боломжтой юм. Шаардлагатай хэсгийг бөглөөгүй тохиолдолд маягтыг хүчингүйд тооцно.

дээд хэсэгрүү буцах



A.5 Бөглөж байх явц дунд завсарлага авч болох уу?

DS-260 маягтыг бөглөх явцад хүссэн үедээ хуудасны доод хэсэгт байрлах “Хадгалах” гэсэн товчийг дарж тэр хүртэл бөглөсөн хариултаа хадгалж болно. Завсарлага авахаар бол “Хадгалах” товч дасрны дараа дэлгэцийн баруун дээд буланд байрлах “Гарах” товчин дээр дарна. Таны оруулсан бүх мэдээлэл хадгалагдах учир дараа нь маягтаа үргэлжлүүлэн бөглөж болно.

Маягтыг бөглөх явцад завсарлага авсан тохиолдолд таны аюулгүй байдлыг хангах үүднээс тус маягтын “цагийн хэмжүүр” тохиргоо ажиллана. Хэрэв та маягтыг бөглөх явцад 20 минут ямар ч үйлдэл хийгээгүй тохиолдолд таныг автоматаар системээс гаргах болно. Хамгийн сүүлд “Хадгалах” товчин дээр дарсан үеийн бүх мэдээлэл хадгалагдсан байх тул үргэлжлүүлэн маягтыг бөглөх боломжтой. Харин “Хадгалах” товчин дээр дарснаас хойш оруулсан бүх мэдээлэл устана.

дээд хэсэгрүү буцах



A.6 Өмнөх хадгалсан DS-260 маягт руу яаж буцаж орох вэ?

Консулын цахим мэдүүлгийн төв (КЦМТ) -ийн цахим хуудас руу орно. Өөрийн хадгалсан маягтаа нээхийн тулд шаардлагатай мэдээллийг оруулна. Маягт руу буцаж орсны дараа өмнөх хариултуудаа дахин шалгаж, үлдсэн асуултанд хариулна. Хариултаа үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөсөн гэж үзэж байгаа бол “Илгээх” товчин дээр дарж маягтыг илгээнэ. Нэгэнт баталгаажуулж илгээсэн маягтыг ВҮТ болон виз мэдүүлэх тухайн улсын АНУ-ын ЭСЯамны туслалцаагүйгээр дахин нээх боломжгүй гэдгийг анхаарна уу.

дээд хэсэгрүү буцах



A.7 Ярилцлаганд ирэхдээ маягтаа бүтнээр нь авч ирэх шаардлагатай юу эсвэл зөвхөн баталгаажуулсан хуудсыг авч ирэх үү?

Бөглөсөн маягт шаардлагагүй бөгөөд зөвхөн маягтын баталгаажуулсан хуудсыг авч ирснээр таны илгээсэн мэдээлэлрүү нэвтрэх боломжтой.

дээд хэсэгрүү буцах



A.8 Манайх гэр бүлээрээ виз мэдүүлж байгаа юм. Дундаа нэг гэр бүлийн маягт бөглөж болох уу?

Үгүй. Цагаачлалын визийн ярилцлаганд орох гэж байгаа гэр бүлийн гишүүн бүр тус тусдаа DS-260 маягтыг бөглөсөн байх шаардлагатай. Үүнд хүүхэд багтана.

дээд хэсэгрүү буцах



A.9 Консулын хэлтэс миний маягтыг алдаатай эсвэл гүйцэд бус учраас буцаасан. Энэ нь юу гэсэн утгатай вэ? Би одоо яах ёстой вэ?

DS-260 маягтын асуулт болгоныг үнэн зөвөөр бүрэн гүйцэд хариулах ёстой. Хэрэв таны маягт алдаатай улмаас буцаагдсан бол Консулын цахим мэдүүлгийн төв (КЦМТ) хуудас руу нэвтэрч Консулын шаардлагын дагуу маягтаа засаж дахин бөглөн мэдээллээ хадгална уу.

дээд хэсэгрүү буцах

Нэмэлт мэдээлэл

DS-260 маягттай холбоотой мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу: https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/forms/online-immigrant-visa-forms/ds-260-faqs.html.

DS-260 цахим маягтыг бөглөх бол энд дарна уу..