Сүйт залуу/бүсгүйн виз (К1/К2)

ТУС ХУУДСАНД ДАРААХ МЭДЭЭЛЛҮҮД БАГТСАН БОЛНО. ҮҮНД:


Ерөнхий агуулга

Сүйт залуу/бүсгүйн K-1 ангиллын цагаачлалын бус виз нь АНУ-ын иргэнтэй гэр бүл болох гэж байгаа гадаадын иргэдэд зориулсан виз юм. K-1 визээр сүй тавьсан гадаадын иргэн АНУ руу зорчиж, тэнд очсоноос хойш 90 хоногийн дотор өөрийн визийн өргөдөл гаргагч АНУ-ын иргэнтэй гэрлэх эрхтэй болдог. Үүний дараагаар гадаадын иргэн нь байнгын оршин суух эрх (ногоон карт) авах хүсэлтийг АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын Алба (АНУИЦА)-нд хүргүүлнэ. Тус ангиллын визээр АНУ руу цагаачлах болон АНУ-ын иргэнтэй очсон даруйдаа гэрлэх зөвшөөрөлтөй болдог тул виз мэдүүлэгч сүйт залуу/бүсгүй нь цагаачлалын визийн зарим шалгуурыг хангасан байх ёстой. K-1 виз мэдүүлэгчийн хууль ёсны хүүхэд K-2 ангиллын виз мэдүүлнэ.

Өргөдөл гаргагч АНУ-ын иргэн нь сүйт залуу/бүсгүйн өргөдөл Маягт I-129F бөглөж АНУИЦА-ны Даллас хаяг руу илгээнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг АНУИЦА-ны цахим хуудсан дахь сүйт залуу/бүсгүйн виз гэсэн хэсгээс уншина уу. Санамж: Маягт I-129F–ыг гадаад дахь АНУ-ын Элчин сайдын Яам, Консулын газар, эсвэл АНУИЦА-ны төлөөлөгчийн газарт илгээх боломжгүй.

Өргөдлийг АНУИЦА баталсаны дараа Визийн Үндэсний Төв (ВҮТ)-д хүргэгдэж дараагийн алхам хийгдэх бөгөөд үүний дараагаар таны сүйт залуу/бүсгүйн K-1 виз мэдүүлэх АНУ-ын ЭСЯаманд илгээгдэх болно.

Ярилцлагын цаг товлох

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯам батлагдсан өргөдлийг ВҮТ-өөс хүлээн авсны дараа Цагаачлалын визийн хэсгээс визийн ярилцлаганд бэлдэх зааварчилгааг виз мэдүүлэгчрүү цахим шуудангаар илгээнэ.

Санамж: Дээрх зааварчилгааг хүлээн авсны дараа ярилцлагын цаг товлоно уу. Хэрэв ВҮТ-өөс таны өргөдлийг Улаанбаатар руу шилжүүлсэн гэсэн мэдэгдэл ирснээс хойш хоёр сарын хугацаанд АНУ-ын ЭСЯамнаас зааварчилгаа ирээгүй тохиолдолд Цагаачлалын визийн хэсэгрүү UlaanbaatarIV@state.gov. цахим хаягаар холбогдож өөрийн өргөдлийн статусыг лавлах хэрэгтэй. Өргөдөл батлагдсанаас хойш дөрвөн сарын дотор ярилцлагын цаг товлоогүй тохиолдолд дахин өргөдөл гаргах магадлалтайг анхаарна уу.

Визийн ярилцлаганд бэлдэх

Сүйт залуу/бүсгүйн визийн ярилцлаганы зааварчилгааг Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯамны цахим хуудаснаас авна уу. Визийн хураамж төлөх зааврыг тус цахим хуудасны өөр хэсгээс харна уу.

DS-160 маягт бөглөх

Сүйт залуу/бүсгүйн ангиллын виз мэдүүлэгч том хүн болон хүүхэд тус бүр өөрсдийн DS-160 маягтыг бөглөсөн байна. Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯаманд ярилцлаганд орохоос өмнө DS-160 маягтыг цахимаар бүрэн гүйцэд бөглөж илгээсэн байх шаардлагатай. Гараар болон шивсэн маягтыг хүлээж авахгүй.

DS-160 маягттай холбоотой мэдээллийг Төрийн Департаментийн цахим хуудаснаас авах боломжтой. Маягт бөглөх зааварчилгаа манай цахим хуудсанд байгаа тул маягттай холбоотой асуулт асуулт болон заавар зөвлөгөө өгөх боломжгүй болно.