Цагаачлалын визийн мэдээлэл
Энэхүү хуудсанд:Ерөнхий мэдээлэл
АНУ руу цагаачлах хүсэлтэй байгаа хувь хүн цагаачлалын виз мэдүүлэхээс өмнө эхлээд АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын Алба (АНУИЦА)-наас батлагдсан цагаачлалын өргөдөл авсан байх шаардлагатай. Өргөдлийг шалгуур хангасан гэр бүлийн гишүүн эсвэл ажил олгогч АНУ дахь АНУИЦА-нд гаргана. Цагаачлалын өргөдөл гаргах нарийвчилсан мэдээллийг АНУИЦА-ны цахим хуудаснаас авна уу. Батлагдсан өргөдөл болон идэвхтэй priority date (давуу эрх үүссэн өдөр)-төй хувь хүн цагаачлалын виз болон сүйт бүсгүй/залуугийн K виз мэдүүлэх боломжтой.
Өргөдөл гаргах
Монголд АНУИЦА-ны төлөөлөгчийн газар байдаггүй тул 2011 оны 8 дугаар сарын 15-наас эхлэн Монголд амьдарч байгаа өргөдөл гаргагч I-130 маягтыг АНУИЦА-ны Чикаго хот дахь шуудангийн хаяг руу(lockbox) илгээх шаардлагатай болсон. АНУИЦА-ны төлөөлөгчийн газаргүй АНУ-ын ЭСЯ болон Консулын газар нь зөвхөн дор дурдсан онцгой тохиолдолд I-130 маягтыг хүлээн авч шийдвэрлэх боломжтой юм. 2011 оны 8 дугаар сарын 15-наас өмнө АНУ-ын ЭСЯ болон Консулын газарт бүртгэгдсэн I-130 маягтуудад энэхүү өөрчлөлт хамааралгүй болно.
Энгийн шуудан хүлээж авах АНУИЦА-ны Чикаго хот дахь шуудангийн хаяг:
USCIS
P.O. Box 804625
Chicago, IL 60680-4107
Яаралтай шуудан хүлээж авах АНУИЦА-ны Чикаго хот дахь шуудангийн хаяг:
USCIS
Attn: I-130
131 South Dearborn-3rd Floor
Chicago, IL 60603-5517
I-130 маягтыг АНУИЦА-ны Чикаго хот дахь шуудангийн хаяг руу хэрхэн мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг АНУИЦА-ны цахим хуудас болон АНУИЦА-ны АНУ дахь 1-800-375-5283 утаснаас авч болно.
Онцгой тохиолдолд2011 оны 8 дугаар сарын 15-наас эхлэн өргөдөл гаргагчийн нөхцөл байдал нь онцгой тохиолдолд багтаж байгаа бол Консулын хэлтэст хүсэлт гаргаж болно. Хүсэлт болгоныг тусгайлан шалгах болно.
I-130 маягт мэдүүлэх өргөдөл гаргагч Консулын хэлтэстэй холбогдож өөрийн нөхцөл байдал онцгой тохиолдолд хэрхэн хамрагдаж байгааг тайлбарласан хүсэлт гаргах шаардлагатай. Консулын хэлтэс тухайн хүсэлтийг дотоодод өргөдөл гаргах шалгуурт нийцэж байгаа эсэхийг шийдвэрлэнэ. Онцгой тохиолдлыг тайлбарласан зааварчилгааг АНУИЦА-ны цахим хуудаснаас авна уу.
Эрүүл мэндийн шалгуур
Виз мэдүүлэгч болгон АНУ-ын ЭСЯ болон Консулын газрын баталсан эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт орох шаардлагатай. Эрүүл мэндийн үзлэгийн талаарх мэдээллийг эндээс авна уу. Та эрүүл мэндийн үзлэгт орох зааварчилгааг Визийн Үндэсний Төв эсвэл АНУ-ын ЭСЯ болон Консулын газраас авна. Зааварчилгаа авахаас өмнө үзлэгийн цаг авах хэрэггүй.
АНУ-ын ЭСЯ болон Консулын газарт цаг авах
Та өөрийн ярилцлагын товлогдсон өдөр 15 минутын өмнө АНУ-ын ЭСЯ болон Консулын газарт очих шаардлагатай. Ярилцлагад орохдоо АНУ-ын ЭСЯ болон Консулын газарт юу авч орж болох, юу авч орж болохгүй талаарх аюулгүй байдлын журмыг эндээс уншина уу. Та цаг товлосон захидал болон өөрийн мэдүүлж байгаа визийн төрөлд шаардагдах бичиг баримтыг авчирна уу.