Паспорт/визээ авах
Энэ хуудсан дээр:Ерөнхий агуулга
Та паспорт болон визээ ярилцлаганд орсноос хойш хоёр дахь ажлын өдрийн 13:30 цагт АНУ-ын ЭСЯ-аас авч болно.
Бичиг баримт
Паспортаа авахын тулд иргэний үнэмлэхээ авчрах ёстой.
Хэрэв таны өмнөөс өөр хүн таны паспортыг авах бол - гэр бүлийн гишүүн байсан ч - дараах бичиг баримтыг үзүүлэх ёстой:
- Таны өмнөөс паспортыг тань авахаар ирсэн хүний Иргэний үнэмлэх
- Таны буюу виз мэдүүлэгчийн Иргэний үнэмлэхний хуулбар
Группээр/гэр бүлээрээ явж буй тохиолдолд нэг хүн төлөөлөн ирж бүх виз мэдүүлэгчдийнхээ паспортыг авч болно.