Гэрээт Хөрөнгө Оруулагчийн Виз

Түгээмэл aсуултууд

Энэ хуудсан дээр:

E-2 Виз гэж юу вэ?

Гэрээт хөрөнгө оруулагч (E-2) виз нь АНУ-ын худалдаа, усан замын гэрээг дагаж мөрддөг улс орны иргэдэд зориулагдсан байдаг. АНУ-д нэвтрэх тухай ерөнхий мэдээлэл болон төлбөр, оролцогч улс, хууль эрх зүйн шаардлага, оршин суух хугацааны сунгалт, статусын өөрчлөлтийн талаарх мэдээллийг та эндээс авна уу.

Хэрхэн виз мэдүүлэх вэ?

Одоогийн байдлаар бүх E-2 виз мэдүүлгийн шалгагдах хугацаа олон сар дамжиж байна. Төрийн Департамент нь тусгай нэмэлт төлбөртэй болон түргэвчилсэн визийн үйлчилгээ үзүүлдэггүй.
E-2 визийн үйлчилгээний үе шатыг аль болох түргэвчлэхийн тулд та зааврыг анхааралтай уншиж, дагаж мөрдөнө үү. Бүрэн бөглөөгүй визийн мэдүүлэг нь визийн шийдвэрийг удаашрагдаж мэдээллийг засварлуулахаар буцаах болно.
Хэрэв та 21 нас хүрээгүй хүүхэд эсвэл эхнэр/нөхрийн хамт визийн мэдүүлэг өгөх бол доорхи хэсгийг үзнэ үү.

Шинээр болон дахин өргөдөл гаргаж байгаа хүнд дараах шаардлагыг тавьдаг:
  • DS-160 маягтыг бөглөх
  • Визийн хураамж төлөх
  • Монгол улсын Улаанбаатар хотод хэрэглэгчийн хаяг үүсгэх (цаг товлох хүсэлт гаргана уу)
  • Улаанбаатар хот дахь Консулын хэлтэст хавсаргах бичиг баримтаа бүрэн өгнө үү. Зөвлөж буй хавсаргах баримт бичгийн загварыг эндээс татаж авах боломжтой.
  • Консул:

  • Хавсаргах бичиг баримтыг бүрэн эсэхийг шалгаж үзэх,
  • Онлайнаар цаг товлох тухай мэдэгдлийг и-мэйлээр илгээх,
  • Консулын газарт ярилцлага хийж, шийдвэрийн талаар мэдээлэх болно.
  • АНУ-ын цагаачлалын хуулийн дагуу таны виз зөвшөөрөгдсөн бол виз олгох ба хэрэв татгалзсан тохиолдолд таны бичиг баримтыг буцаан олгоно.
  • Та ярилцлагын цаг товлогдсоны дараа яаралтай цаг авах хүсэлт гаргаж болно. Яаралтай цаг авах нь АНУ-д хүмүүнлэгийн зорилгоор яаралтай явах хүмүүст зориулагдсан байдаг. Таны үүсгэсэн хаяг дээрхи яаралтай цаг авах гэсэн цэсийг сонгож, зааврыг дагана уу.

E-2 виз мэдүүлэгчийн эхнэр/нөхөр эсвэл хүүхэд

Эхнэр/нөхөр, 21-ээс доош насны гэрлээгүй хүүхдүүд, аль улсын харъяалалтайгаас үл хамааран АНУ-д буй E-2 үндсэн визтэй гэр бүлийн гишүүн рүү очихоор эсвэл хамт дагалдан явах боломжтой. Дагалдан явагч гэр бүлийн гишүүнд үндсэн E-2 визтэй хүнтэй ижил визийн ангиллыг олгоно. АНУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой эхнэр/нөхөр нь E-2 бизнесийн ангилалтай ч гэсэн ажилд орохоос өмнө Дотоодын Аюулгүй Байдлын Албанаас ажиллах зөвшөөрөл авах ёстой. Дэлгэрэнгүй мэдээллийг Түгээмэл Асуултууд хэсгээс үзнэ үү.

Хэрэв та мэдүүлэгтээ эхнэр/нөхөр эсвэл хүүхдийг оруулсан бол гэрлэлтийн гэрчилгээ эсвэл төрсний гэрчилгээ гэх мэт харилцаагаа баталсан баримт бичгийг хавсаргах шаардлагатай.

Хэрэв та хүчинтэй E-2 визтэй хүний хүүхэд эсвэл эхнэр/нөхөр бол виз мэдүүлэхдээ заавал хавсаргах баримт бичгийг өгөх шаардлагагүй. Харин дараах бичиг баримтыг илгээнэ үү:

  • Хүчинтэй паспорт;
  • DS-160 маягтын баталгаажуулах хуудас;
  • DS-156E Маягт;
  • Виз эзэмшигч иргэний гадаад паспортын хувийн мэдээлэлтэй хуудас болон визтэй (овог нэр, регистрийн дугаар, паспортын дугаар, паспорт олгосон болон дуусах он сар өдөр) хуудасны өнгөт хуулбар;
  • Виз мэдүүлэгч бүр уг статусыг цуцалсны дараа АНУ-ыг орхих тухай мэдэгдлийг англи хэл дээр үйлдэж, гарын үсэг зурсан байх;
  • Хүүхэд эсвэл эхнэр/нөхөр гэдгийг нотлох бичиг баримт болох гэрлэлтийн гэрчилгээ эсвэл төрсний гэрчилгээ гэх мэт.
  • Виз мэдүүлэгч бүрийн зураг (зургийн шаардлагыг эндээс харна уу);
  • Боломжтой бол хөрөнгө оруулагч болон хууль ёсны төлөөлөгчийн хооронд байгуулсан гэрээ (хэрэв төлөөлөгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч бол G-28 маягт), талуудын гарын үсгээр баталгаажсан, холбоо барих и-мэйл хаяг, утасны дугаарыг оруулна.
    Үндсэн виз мэдүүлэгчийн визийн хугацаа дууссан бол дагалдан виз мэдүүлэгч нь дээр дурдсан баримт бичгийн хамт АНУ-ын Цагаачлал Иргэншлэлийн Албаны (I-797 эсвэл I-94 маягт) -тай холбоотой өөрчлөлт эсвэл сунгалтын хуулбарыг ирүүлэх шаардлагатай.

Хавсаргах бичиг баримт

Та бичиг баримтаа зөвхөн нэг талд нь хэвлэсэн 70 хуудсанд багтаан, гурван нүхтэй хавтсанд хийж өгнө үү. Буруу эсвэл дутуу тохиолдолд засвар хийгдэхээр буцаагдах болно.

  • Хавтас нь A-с G хүртэл ангилагдсан байх шаардлагатай. (Доорхийг харна уу.)
  • Хэрэв та бичиг баримтыг хамгаалахын тулд гялгар хавтас ашиглах бол нэг хавтсанд нэгээс илүү цаас хийхгүй байх.
  • Ямар ч бичиг баримтыг олон хуулбарлан хийхгүй байх.
  • Агуулга, тодорхойлох захидал, DS-160, DS-156E, G-28 маягтууд, цаг авсан баримт, иргэний бичиг баримт, өмнөх визийн хуулбар, орлогын албан татварын тайлан, W-2s ба/эсвэл 1099s болон ангилал тэмдэглэлийн хуудсуудыг хуудасны тоонд оруулахгүй.
  • Хавтаст файлууд нь хүлээн авсан дэс дарааллаар хянагдана. Засвар хийгдсэн хавтаст файлуудыг шинээр бүрдүүлж өгсөн бичиг баримт гэж тооцогдоно.
  • Англи хэл дээр өгөх шаардлагатай бичиг баримтуудыг орчуулгын хамт өгч болно.
  • Шаардлагатай бичиг баримтын маягтуудын загварыг Эндээс татаж авна уу.
  • Шаардлагатай тохиолдолд консулын ажилтан виз мэдүүлэгчээс нэмэлт бичиг баримт шаардаж болно.
Хэсэг А (Агуулга болон Дагалдах захидал)

Англи хэл дээрх дэлгэрэнгүй агуулга.
Аж ахуйн нэгж, түүний үйл ажиллагааг тодорхойлсон англи хэлээр бичигдсэн захидал. Уг захианд E-2 визийн шаардлага хангаж буй талаарх бүх мэдээллийг тусгах.

Хэрэв виз мэдүүлэгч нь хөрөнгө оруулагчийн хувиар бус харин гүйцэтгэх захирал, ахлах ажилтан эсвэл үндсэн ажилтанаар виз мэдүүлж байгаа бол тодорхойлох захидалд дараахи зүйлсийг тусгана:

  • E-2 виз мэдүүлж буй аж ахуйн нэгжид, ямар албан тушаал эрхэлдэг болон уг ажил үүргийн тодорхойлолтыг тусгах.
  • Ажилтны цалин, тэтгэмж, урамшуулал болон бусад нөхөн олговрын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл.
  • Хэрэв удирдах албан тушаалд ажилладаг бол виз мэдүүлэгчийн аж ахуйн нэгж дэх хүлээх үүрэг хариуцлага; хэрэв удирдах албан тушаалд ажилладаггүй тохиолдолд мэргэшсэн ажил үүргийн тодорхойлолт.
  • Ажилтны боловсролын түвшин, мэдлэг, ажлын байранд тавигдах шаардлага.
  • Виз мэдүүлэгчийн ажлын туршлага, мэргэшсэн болон тусгай сургалтанд хамрагдсан байдал.
  • Хэрэв виз мэдүүлэгч нь мэргэшсэн ажилтан, албан хаагч бол дараах зүйлсийг тодорхойлох захидалд заавал тусгана:

  • Яагаад АНУ-ын иргэн эсвэл хууль ёсны байнгын оршин суух эрхтэй хүн энэхүү ажлын байранд тохирохгүй болох.
  • Тухайн мэргэжилтний ажиллах шаардлагатай хугацааг тусгах.
  • 9 FAM 402.9-7-д тэнцэж буйг нотлох бусад нотолгоо бичиг баримт.
  • Консулын хэлтэс нь виз мэдүүлэгчийн бичиг баримтыг ярилцлагын дараа шууд виз мэдүүлэгчид буцаан өгч болно. Хэрэв аж ахуйн нэгжийн зүгээс виз мэдүүлж буй ажилтанаар энэхүү хавтаст бичиг баримтыг дамжуулахгүй байх шалтгаан байгаа бол тус захидалд тусгаж өгнө үү. Ийм тохиолдолд консулын хэлтэс тус бичиг баримтыг устгалд оруулах болно.

    Хэсэг B (Маягт)

  • DS-160 маягтын баталгаажуулах хуудас. Холбоо барих цахим шуудан буюу и-мэйл хаягаа заавал бичих.
  • DS-156E маягтын 1, 2 болон 3 дахь хэсгийг англи хэл дээр бөглөж гарын үсэг зурах. DS-156E 8-дахь хүснэгтэд ямар улсын иргэншилтэй гэдгийг бичих.
  • Хамааралтай тохиолдолд: Хөрөнгө оруулагч болон хууль ёсны төлөөлөгч хоорондын хийсэн гэрээ. (хэрэв хууль ёсны төлөөлөгч бол G-28 маягт). Энэхүү бичигт төлөөлөгчийн утас болон холбогдох и-мэйл хаяг зэргийг тусгах.
  • Хэсэг С (Виз мэдүүлэгчийн мэдээлэл)

  • АНУ-ын бүх төрлийн визийн хуулбар, орсон гарсан тамга болон I-94s.
  • АНУ-ын Цагаачлал Иргэншлэлийн Албанаас олгосон статусын өөрчлөлт эсвэл сунгалт (И-79 маягт)-ын хуулбар.
  • Намтар (CV) болон дэлгэрэнгүй анкет англи хэл дээр.
  • Бүх төрлийн боловсролын сертификат, диплом, дүнгийн хуулбар.
  • Үндсэн болон дагалдан виз мэдүүлэгч бүр уг статусыг цуцалсны дараа АНУ-ыг орхих тухай мэдэгдлийг англи хэл дээр үйлдэж, гарын үсэг зурсан байх.
  • Үндсэн болон дагалдан виз мэдүүлэгчдийн харилцаа холбоог тодорхойлох албан ёсны бичиг баримт (21 нас хүртэлх хүүхэд эсвэл эхнэр/нөхөр) буюу гэрлэлтийн гэрчилгээ болон төрсний гэрчилгээ гэх мэт.
  • Хэсэг D (Эзэмшигч)

    Ганц өмчлөгчийн хувьд:

  • Бизнесийн бүртгэлийн бичиг баримтууд.
  • Хамтрагчидийн хувьд:

  • Түншлэл эсвэл хамтарсан компани байгуулах гэрээ.
  • Нийт болон эзэмшиж буй хувьцаа, саналын эрхийн баримт/ хувьцааны гэрчилгээ.
  • Корпораци болон Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани бол:

  • Байгууллагын дүрэм (АНУ-ын аж ахуйн нэгжүүдэд бол англи хэл дээр)
  • Компанийн бүртгэлийн гэрчилгээ (АНУ-ын аж ахуйн нэгжүүдэд бол англи хэл дээр)
  • Өмчлөлийн хувь /хувьцаа эзэмшигч байгууллага хувь хүн бүрийн гэрчилгээ (АНУ-ын аж ахуйн нэгжүүдэд бол англи хэл дээр)
  • Үйл ажиллагаа эрхлэх гэрээ (АНУ-ын аж ахуйн нэгжүүдэд бол англи хэл дээр)
  • Олон тооны өмчлөгчтэй, охин компани эсвэл дундын зуучлагчаар дамжин эзэмшдэг томоохон компаниудын хувьд:
    • I. Байгууллагын өмчлөлийн цогц бүтэц
    • II. Тухайн бүтэц дэх өмчлөгчийн хууль ёсны баталгаа
    • III. Эцсийн өмчлөгчийн паспортын хувийн мэдээлэлтэй (овог нэр, паспортын дугаар, паспорт олгосон болон дуусах он сар өдөр, регистрийн дугаар) хуудасны өнгөт хуулбар.
  • Хэрэв хөрөнгө оруулалт нь олон нийтийн компани бөгөөд хэн нь ч 50-с дээш хувийг эзэмшдэггүй, хувьцаат компани бол дараах мэдээллийг нэмж оруулна уу:
    • I . Хэрэв тухайн компанийн хувьцаа зөвхөн Монголын Хөрөнгийн Биржид арилжаалагддаг бол үүнийг батлах эрх бүхий байгууллагын төлөөлөгчийн баталсан гарын үсэг бүхий батламж.
    • II. Хувьцааны хамгийн сүүлийн арилжааны мэдээллийн хуулбар.
  • Хэрэв Монгол улсад бүртгэлтэй компани бол, Улсын Бүртгэлийн Газраас олгосон бүртгэлийн гэрчилгээ, баримт бичиг болон хамгийн сүүлийн баталгаажсан татварын тайлан.
  • Хэсэг E (Хөрөнгө оруулалт)

  • Хөрөнгө оруулалтын сангийн эх үүсвэрийн товч тайлбар.
  • АНУ-ын аж ахуйн нэгжид оруулсан бүх хөрөнгийн нарийвчилсан мэдээлэл, хүснэгт.
  • Хөрөнгийг юунд зарцуулсан зардлын бүртгэл. Нэхэмжлэл, хүчингүй болсон чек, банкны төлбөрийн баримт (шаардлагатай бол тодруулж, тэмдэглэнэ үү).
  • АНУ-ын аж ахуйн нэгжид хэрхэн хөрөнгө оруулсан нотолгоог дараах хэлбэрээр оруулна уу:
    • I. Хөрөнгө оруулалтын сангийн эх үүсвэрийг батлах бичиг баримт (жишээ: үл хөдлөх хөрөнгө зарсан, өв залгамжлал, зээл, орлого, бизнесийн орлого г.м).
    • II. АНУ-ын банк руу эдгээр хөрөнгийг шилжүүлсэн тухай баримт бичиг (жишээ: банкны тодорхойлолт, цуцлагдсан чек, мөнгөн гуйвуулгын баримт гэх мэт).
    • III. Хэрэв хөрөнгө нь гадаадын компани эсвэл охин компаниас гаралтай бол тэдний санхүүгийн тайлангийн хуулбар (санхүүгийн тайлан, орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайлан г.м).
  • Бизнес эхлүүлэх (старт-ап), үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг худалдан авч байгаа бол дараах бичиг баримтыг хавсарган өгч болно:
    • I. Арилжааны зориулалттай байрыг түрээсэлсэн, огноо, гарын үсэгтэй хүчинтэй түрээсийн гэрээ, холбогдох төлбөрөө төлсөн баримт.
    • II. Худалдан авсан тоног төхөөрөмж болон бараа материалын баримт.
    • III. Оюуны өмч эсвэл бусад биет бусаар оруулсан хөрөнгийн нотолгоо.
    • IV. Бизнес эхлүүлэхэд эсвэл худалдан авахад гарсан бусад зардлын баримт.
  • Хэрэв та үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийг худалдан авч байгаа бол доор дурдагдсан өөрт хамаарах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:
    • I. Огноо болон гарын үсэгтэй хууль ёсны худалдан авалтын гэрээ.
    • II. Хэрэв худалдан авалт нь нөхцөлтэй (эскров) дансны гэрээ хийж буй бол (Зааврыг 9 FAM 402.9-6(B)-ийн “е” заалтаас үзнэ үү) виз олгогдсон тохиолдолд мөнгө хаашаа шилжүүлэх, хэрэв виз олгогдохгүй тохиолдолд яах вэ гэдэг талаар тусгаж, огноо болон бүх талууд гарын үсэг зурсан байх. Холбогдох худалдан авалтын гэрээг тал бүрээс нь тусган харуулна уу.
  • Хэрэв франчайз бол дараахи бичиг баримтыг хавсаргана уу:
    • I. Гарын үсэгтэй франчайзын гэрээ.
    • II. Франчайзын эрх олгох тухай мэдэгдлийн хуулбар.
    • III. Франчайзын төлбөр төлсөн баримт.
    Хэсэг F (Бодит үйл ажиллагаа явуулж буй бол)

    Аж ахуйн нэгж нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж буй эсвэл удахгүй эхлэх тухай нотлох бичиг баримт:

  • Холбогдох улс, муж болон орон нутгийн тусгай зөвшөөрөл.
  • Гэрээ хэлэлцээр болон түүнтэй дүйцэхүйц бичиг баримт.
  • Үйлчлүүлэгчдийн жагсаалт.
  • Үйл ажиллагаа эрхэлж байгаа болон эрхэлж болохыг батлах бичиг баримт ( үнийн санал, худалдан авалтын захиалга г.м).
  • Маркетинг, сурталчилгааны бичиг баримт.
  • Үйл ажилгаа явуулах газрын зураг.
  • Компани бодит бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болохыг баталгаажуулсан бусад баримт бичиг.
  • Хэсэг G (Ашгийн хуваарилалт)

  • Хөрөнгө оруулагч нь үйл ажиллагаа явуулж байгаа бизнес худалдан авч буй бол:
    • I. Өмнөх 3 жилийн санхүүгийн тайлан (орлого гарлагын тэнцэл, орлогын тайлан, бэлэн мөнгөний урсгал тайлан). Хэрэв боломжгүй бол шалтгаанаа тайлбарлах.
    • II. Өмнөх 3 жилийн АНУ-д төлсөн татварын тайлан. Үүнд бүх тооцоо тайлан болон төлөх хуваарь хамаарна. Эдгээр нь татварын албанд явуулсан гарын үсэг, огноотой маягтын хуулбар байх ёстой. Хэрэв татвараа хугацаанд нь төлөлгүй, хугацаа сунгуулах хүсэлт явуулсан бол хамгийн сүүлийн татвар төлөлтийн мэдээллийг сунгуулах хүсэлтийн бичгээр гаргасан тайлбар, хэзээ хүртэл сунгасан тухай мэдээллийг тусгах. Хэрэв боломжгүй бол шалтгаанаа тайлбарлах.
    • III. Сүүлийн хоёр жилийн бүх W-2 болон/эсвэл 1099 маягтууд. Хэрэв эдгээр бичиг баримтыг өгөх боломжгүй бол сүүлийн дөрвөн EQFTR-ийг өгнө үү.
  • Шинээр эхлүүлэх (старт-ап) бизнес бол:
    • I. Дараах элементүүдийг багтаасан нарийвчилсан бизнес төлөвлөгөө: Компанийн дэлгэрэнгүй тодорхойлолт; Гадны эх сурвалжуудад тулгуурласан зах зээлийн шинжилгээ (жишээ: худалдаа холбооны статистик, худалдаа, аж үйлдвэрийн танхимын гаргасан тооцоо); Байгууллага, удирдлагын бүтцийн тодорхойлолт; Үйлчилгээ эсвэл санал болгож буй бүтээгдэхүүний шугамын тодорхойлолт; Маркетинг ба борлуулалтын стратеги; Дараагийн таван жилийн санхүүжилтийн шаардлага; Ирэх таван жилийн санхүүгийн урьдчилсан таамаглал тооцоо орно.
    • II. Бизнесийг эхлүүлэхэд шаардлагатай зардлын задаргаа.
    • III. Хэрэв аж ахуйн нэгж нь ажилтантай бол: Сүүлийн хоёр жилийн бүх W-2s болон/эсвэл 1099s маягтууд.
  • Үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн эзэмшигчид Е2 виз анх удаа мэдүүлэхэд:
    • I. Өмнөх 3 жилийн санхүүгийн тайлан (баланс, орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайлан). Хэрэв боломжгүй бол шалтгаанаа тайлбарлах.
    • II. Өмнөх 3 жилийн АНУ-д төлсөн татварын тайлан. Үүнд бүх тооцоо тайлан болон төлөх хуваарь хамаарна. Эдгээр нь татварын албанд явуулсан гарын үсэг, огноотой маягтын хуулбар байх ёстой. Хэрэв татвараа хугацаанд нь төлөлгүй, хугацаа сунгуулах хүсэлт явуулсан бол хамгийн сүүлийн татвар төлөлтийн мэдээллийг сунгуулах хүсэлтийн бичгээр гаргасан тайлбар, хэзээ хүртэл сунгасан тухай мэдээллийг тусгах. Хэрэв боломжгүй бол шалтгаанаа тайлбарлах.
    • III. Сүүлийн 2 жилийн бүх W-2 болон/эсвэл 1099 маягтууд. Хэрэв эдгээр бичиг баримтыг өгөх боломжгүй бол сүүлийн дөрвөн EQFTR-ийг өгнө үү.
    • IV. Дараах элементүүдийг багтаасан нарийвчилсан бизнес төлөвлөгөө: Компанийн дэлгэрэнгүй тодорхойлолт; Гадны эх сурвалжуудад тулгуурласан зах зээлийн шинжилгээ (жишээ: худалдааны холбооны статистик, худалдаа, аж үйлдвэрийн танхимын гаргасан тооцоо); Байгууллага, удирдлагын бүтцийн тодорхойлолт; Үйлчилгээ эсвэл санал болгож буй бүтээгдэхүүний сувгын тодорхойлолт; Маркетинг ба борлуулалтын стратеги; Дараагийн таван жилийн санхүүжилтийн шаардлага; Ирэх таван жилийн санхүүгийн урьдчилсан таамаглал тооцоо орно.
    Та Улаанбаатар дах АНУ-ын ЭСЯ- ны гол хаалга дээр Даваагаас Баасан гаригийн 14.00 цагт (АНУ болон Монгол улсын олон нийтийн амралтын өдрүүдэд ажиллахгүй) хавсаргах бичиг баримтуудаа үлдээнэ үү.

    Денверийн гудамж – 3
    11-р хороолол,
    Улаанбаатар 14190, Монгол Улс.
    Утас: +976-7007-6001
    Факс: +976-7007-6174

Визээ авах болон аялах

Та паспорт болон визээ ярилцлаганд орсноос ажлын 2 өдрийн дараа 14:00 цагт АНУ-ын ЭСЯ-аас авч болно.
Паспортаа буцаан авахдаа иргэний үнэмлэхээ үзүүлэх шаардлагатайг анхаарна уу.
Хэрэв таны өмнөөс өөр хүн хүлээн авах бол, гэр бүлийн гишүүн байсан ч, төлөөлж буй хүн нь:

  • Өөрийн иргэний үнэмлэх
  • Виз мэдүүлэгчийн иргэний үнэмлэх (Эх хувь)
  • Анхаар: Груп/гэр бүлээрээ виз мэдүүлсэн бол нэг нь төлөөлөн виз мэдүүлэгч бүрийн паспортыг авах боломжтой.

    АНУ-РУУ НЭВТРЭХ БОЛОН ГАРАХ

    АНУ-ын виз нь танд АНУ-д зорчих зөвшөөрөл өгдөг боловч танд хил нэвтрэх баталгаа эсвэл таны оршин суух хугацааг тодорхойлохгүй. Хил дээрх Цагаачлалын албаны ажилтан тус шийдвэрийг гаргадаг. Таныг ирэх үед цагаачлалын албаны ажилтан таны паспорт, виз, I-94 нэвтрэх болон гарах картыг шалгаж, АНУ-д оршин суух хугацааг олгоно. Цагаачлалын албаны ажилтан таны зураг, хурууны хээг визийн ярилцлагын үеэр авсантай адил авах болно. Хэрэв зөвшөөрсөн тохиолдолд ачаа тээшээ авч, гаалийн үзлэгт оруулна. Зарим тохиолдолд цагаачлалын албаны ажилтан танаас нэмэлт асуулт асуух зорилгоор хоёрдогч шалгалтын хэсэг рүү оруулж болно. Хоёрдогч шалгалтын явцад цагаачлалын өөр ажилтан таны хэргийг хянаж, аялал болон зорилгын тань талаар асууж болно. АНУ-д ирэх болон явах талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараахи цахим хуудаснаас авна уу www.cbp.gov..