Ярилцлагагүй виз мэдүүлэх (Визээ шинэчлэх)
Энэ хуудсанд:Тойм
АНУ-руу зорчих визээ шинэчлэж буй виз мэдүүлэгчид зарим тохиолдолд Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ярилцлаганд оролгүйгээр визээ шинэчлэх боломжтой байдаг. Энэ тохиолдолд виз мэдүүлэгч Монгол улс дахь АНУ-ын ЭСЯ-нд виз шинэчлэх мэдүүлгийн цаг товлох хэрэгтэй.
Анхааруулга: Зарим засгийн газар (Монгол улсыг оролцуулаад) хугацаа нь дууссан паспорт дээрээ хүчин төгөлдөр визтэй тохиолдолд өөр хүчинтэй паспортын хамт зорчихыг зөвшөөрдөг. Хэрэв танай засгийн газар хүчин төгөлдөр визтэй бөгөөд хугацаа нь дууссан, хүчинтэй паспортыг хослуулан хэрэглэхийг зөвшөөрдөг бол АНУ-ын засгийн газар хүчин төгөлдөр визтэй хуучин паспорт болон шинэ, хүчинтэй паспортаа ашиглан АНУ-руу зорчихыг зөвшөөрнө.
Дараах зорилгоор цагаачлалын бус виз олгогдсон тохиолдолд уг хөтөлбөрөөр дамжуулан виз шинэчлэх боломжгүй:
- J1 Ажиллаж, аялах зуны хөтөлбөрийн виз;
- F1 Өмнө нь богино хугацааны Англи хэл сурах зорилгоор олгосон виз;
- F2, H4, R2, K, бүх L ангиллын болон E ангиллын виз.
Виз олголтын нэмэлт хураамж төлөх шаардлагатай визийн ангиллууд. Уг хураамж нь өөр улсын зүгээс АНУ-ын иргэнд ижил төрлийн виз олгоход төлөх шаардлагатай байдаг хураамж юм. Төрийн департаментын энэхүү цахим хуудас виз олгох хураамжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан бөгөөд таны иргэншлээс хамааран виз олголтын хураамж төлөх эсэхийг тодорхойлоход тусална.
Шаардлагууд
- Консултай хийсэн өмнөх ярилцлагын үеэр арван хурууны хээгээ өгсөн байх
- Таны өмнөх виз одоогоор хүчинтэй, эсвэл сүүлийн 48 сарын дотор хугацаа нь дууссан байх
- Таны өмнөх виз танд өөрт байгаа буюу алдагдсан эсвэл хулгайлагдаагүй байх
- F, M, J ангиллын виз мэдүүлээгүй бол таны мэдүүлж буй визийн ангилал одоогийн/өмнөх визийн ангилалтай ижил байх. Хэрэв F, M, J ангиллын виз мэдүүлэх гэж байгаа бол таны өмнөх виз аль ч ангилал байх боломжтой
- Та Монгол улсын иргэн бөгөөд Монгол улсад биечлэн байх
- Таны виз дээр Clearance Received эсвэл Waiver гэсэн тусгай тэмдэглэл байхгүй байх.
Хэрэв та дээрх бүх нөхцөлийг хангаагүй бол биечлэн ярилцлаганд орох цаг товлоно уу.
Анхааруулга: Ярилцлагагүйгээр виз шинэчлэх хүсэлт гаргах нь виз олгох баталгаа биш юм. Хэдий та ярилцлагаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ч, визийн мэдүүлгээ дутуу эсвэл буруу бөглөх зэрэг шалтгаануудаас болж, АНУ-ын ЭСЯ-нд ярилцлага биечлэн өгөхөөр дуудагдаж болно. Энэхүү үйлчилгээ үргэлжлэх дундаж хугацаа хоёр долоо хоног байна.
13 болон түүнээс доош насны хүүхэд АНХ УДАА виз мэдүүлж байгаа тохиолдолд:
Анх удаа цагаачлалын бус виз мэдүүлж байгаа 13 болон түүнээс доош насны бүх хүүхдийн эцэг эх эсвэл асран хамгаалагч нь биечлэн ирж ярилцлаганд орох шаардлагатай. Энд дарж виз мэдүүлэх зааварчилгааг үзнэ үү.
13 болон түүнээс доош насны хүүхэд өмнө нь визтэй байсан эсвэл хүчинтэй хугацаа нь хараахан дуусаагүй визтэй тохиолдолд:
Хүчинтэй хугацаа нь дуусаад удаагүй (сүүлийн 48 сарын дотор дууссан) визээ шинэчлэх хүсэлтэй 13 болон түүнээс доош насны виз мэдүүлэгчид Ярилцлагагүйгээр Виз Мэдүүлэх Хөтөлбөрөөр дамжуулан виз мэдүүлэх боломжтой.
80 болон түүнээс дээш насны виз мэдүүлэгчид:
80 болон түүнээс дээш насны виз мэдүүлэгчид Ярилцлагагүйгээр Виз Мэдүүлэх Хөтөлбөрөөр дамжуулан виз мэдүүлэх боломжтой.
Хэрхэн виз мэдүүлэх вэ
Алхам 1.
Цагаачлалын бус визийн цахим маягтыг (DS-160) бөглөнө үү. Баталгаажуулах хуудсаа хэвлээд хадгална уу.
Алхам 2.
Виз мэдүүлгийн хураамж төлнө. Энэхүү цахим хуудас түгээмэл цагаачлалын бус визийн ангиллуудын визийн хураамжийг жагсаасан. Төлбөр төлөх зааврыг энэ хуудсаас авна уу.
Алхам 3.
Энэ хуудас руу нэвтрэн шинээр бүртгэл үүсгэнэ. 3-р алхам дээр Ярилцлагагүйгээр виз мэдүүлэх сонголтыг сонгоно. Цаг товлохын тулд дараах алхмуудыг дагана уу. 7-р алхам дахь асуултуудад анхааралтай хариулна. Хэрэв та ярилцлагаас чөлөөлөх хүсэлт гаргах шаардлагыг хангасан бол Монгол дахь АНУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх өдрөө товлох шаардлагатай бөгөөд дараа нь цаг товлолтыг баталгаажуулсан мэдэгдэл тань руу очино. Цаг товлолтыг баталгаажуулсан бичгээ хэвлээд дараах бичиг баримтыг авчирна уу.
- Гадаад паспорт.
- Таны одоогийн болон хамгийн сүүлд авсан виз (хэрэв таны хамгийн сүүлийн виз хүчинтэй хэвээр байгаа бол та визийн эх хувийг виз мэдүүлэхдээ ирүүлнэ. Хуулбар хангалтгүй болно).
- Хэвлэсэн цаг товлолтыг баталгаажуулсан бичиг.
- Сүүлийн зургаан сарын дотор авахуулсан нэг хувь цээж зураг (цахим хуудас дээрх удирдамжид нийцсэн). СҮҮЛИЙН ВИЗ ДЭЭРХ АШИГЛАСАН ЦЭЭЖ ЗУРГИЙГ ДАХИН ОРУУЛАХГҮЙ. Уг шаардлагын дагуу зураг ирүүлээгүй тохиолдолд таны визийн мэдүүлгийг хянан шийдвэрлэх хугацаа хойшлох магадлалтай.
- Таны визийн ангилалд шаардлагатай нэмэлт бичиг баримт.
Алхам 4.
Виз мэдүүлэх бичиг баримтыг битүүмжилсэн дугтуйнд хийн АНУ-ын ЭСЯ-нд товлосон өдөр, цагтаа авчирч өгнө. Алхам 3-т жагсаасан бүх бичиг баримтыг заавал авч ирэхийг анхаарна уу. Хэрэв та цаг товлолтын баталгаажуулсан хуудсаа авчраагүй бол таны визийн мэдүүлгийг хүлээн авах боломжгүй.
Дээрх бичиг баримтаас аль нэгийг авчраагүй тохиолдолд визийн мэдүүлгийг хүлээн авах боломжгүй бөгөөд таны визийн хянан шийдвэрлэх явц ихээхэн удаашрах болно.
Алхам 5.
Таны визийн мэдүүлгийг хянан шийдвэрлэхэд нэмэлт мэдээлэл шаардлагатай бол танд цахим шуудангаар мэдэгдэх болно. Консулын ажилтан таны визийн мэдүүлгийг хянах үед ямар нэгэн шалтгаанаар таныг биечлэн ирэхийг хүссэн бол та Монгол улс дахь АНУ-ын ЭСЯ-нд ирж ярилцлага өгнө. Элчин сайдын яам тантай шууд холбоо барьж цаг товлох болно.